Thursday, May 15, 2008

Reno visited








Хөтөлбөр есоор 5 сарын 10нд Невада мужийн Рено хотод хүрч ирлээ.Рено хотод манай судалгааны багийн гишүүд Реногийн их сургуульд багшилдаг бөгөөд 5 сарын 11нд Пирамид нуурыг үзэж сонирхлоо. Ер нь Рено орчмын байгалийн тогтоц нь Монгол орны говийн байгальтай төстэй санагдлаа.Невадагийн их сургуулийн хөдөө аж ахуйн загас судлалын лабораторид зочилж судалгааны багаж төхөөрөмжтэй танилцлаа. Ренод байх явцдаа бид нар Невадагийн их сургуулийн хөдөө аж ахуйн болон Тахо нуурын хамт олонд Монгол орны загасны тойм болон тул загасны тухай илтгэл тавьж сонирхууллаа.Мөн Тахо нууран дээр шинээр хэрэгжиж буй төслийн ажилд оролцлоо.Энэ ажлын хүрээнд тухайн нуурын харь зүйл болох Blue gill , Bass хэмээх загасны нүүдлийг тогтоох зорилгоор акустик тэмдгийг хэвлийд суулгаж, авиа хүлээн авагчыг Тахо нуурын эрэгт суурилуулах ажилд оролцлоо.

Smelt project finished



Смэлт хэмээх жижиг загасны тоо толгойг цөөрүүлэх ажил 2008 оны 4 сарын 21-5 сарын 9 хооронд үргэлжилж судалгаанд нийтдээ 15 тор ашигласнаас 12 жижиг файк , 3 том файк тор ашиглаж нийтдээ 1 тонн смэлт судалгааны явцад баригдсан. Энэ нь смелт төслийн түүхэнд 2-рт орох амжилт юм.Смелт цөөрүүлэх төслийн явцад 2003 онд хамгийн их буюу 1.8 тн смэлт баригдаж байсан байна.Бид барисан смелтээс өдөр бүр дээж авч, хүйсийн харьцаа, нийт жинг тогтоож байсан ба насыг нь тогтоох зорилгоор смелтийн хайрснаас дээж авч байлаа.