Saturday, April 26, 2008

Нуурын хилэм загасны үржил


Бид АНУ- ын Вискосин мужид байдаг Чоно голд Нуурын хилэм загас байгалийн аясаараа хэрхэн үрждэг болохыг үзэж сонирхов. Энэ хилэм нь20- 23 насандаа бие гүйцэж үр удмаа үлдээдэг бөгөөд жил бүр түрсээ шахдаггүй 4-5 жил завсарлаад дахин үрждэг ажээ. Чоно голд уг хилэмний үрждэг 50 газар байдаг байна. Энэхүү газрыг хилэм загасны үржлийнх нь хугацаанд орон нутгийн Байгалийн нөөцийн газрын ажилтнууд болон хилэм хамгаалах сайн дурын идэвхитнүүд хяналт тавиж, ажиглалт судалгаа явуулдаг тухай бидний уулзсан хүмүүс ярьж байлаа. Нэн ховор загас болох нуурын хилэмийг хамгаалах үйл ажиллагааг олон жилийн турш явуулж ирснээр түүний тоо толгой нь эрс нэмэгджээ. Голын эрэг ормын чулуурхаг ёроолтой газраар цугларч түрсээ шахдаг энэ загасыг наадах үед АНУ-ын янз бүрийн газраас хүмүүс гэр бүл, ах дүүстэйгээ ирж үзэж сонирхдог болох нь уламжлал болсон харагдаж байлаа. Бид хилэм загасны үржлийн үеийн зан төрхийг усанд доорх видео камерийн тусламжтайгаар бичиж авлаа.

No comments: